Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хурал боллоо

img

Прокурорын мэргэжлийн зөвлөл хуралдаж зарим асуудлыг шийдвэрлэжээ. Зөвлөлийн хуралдаанаар прокурорын сахилгын дүрэм, прокурорын ёс зүйн дүрэм, прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор хэрхэн оролцож байгааг судалсан дүн, Нийслэлийн прокурорын газраас албан хэрэг хөтлөлтийн стандартыг шалгасан тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын заавар, аргачилал, хөтлөх бүртгэл, судалгаа, мэдээний загварыг шинэчлэн баталжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ