ИНЕГ-ын хэлтсийн дарга мөнгө угаасан хэрэгт холбогдлоо
ИНЕГ-ын хэлтсийн дарга Э гэгч нь иргэн Д-тэй бүлэглэн 783 сая гаруй төгрөг угааж байсан тогтоогджээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард ИНЕГ-ийн зорчигч бүртгэлийн сүлжээний сонгон шалгаруулах төсөлд зарцуулах төсвийн хөрөнгөөс мөнгө завшсан байна.
Тэрбээр Хонконгийн нэр бүхий таван компаниар дамжуулан дээрх мөнгийг угаасан гэнэ. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын 461-р хорих ангид саатуулж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 150-р зүйл ангиар шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ