Генийн өөрчлөлттэй хүнс хүний генийг ч өөрчилнө

img

-Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал-   Анхнаасаа байгальдаа ногоо тариагаа тарьж, үр шимийг нь хүртэж ирсэн Европын олон арван орны   энгийн тариачин иргэд генийн өөрчлөлттэй үрийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэд салхиар тардаг үрэнд манай гариг идэгдэж хоол хүнсний аюулгүй байдал ноцтой аюулд ороод байгааг дэлхийн удирдагчид, өндөр албан тушаалтнуудад сэрэмжлүүлэхийг  хүсч байна. Хүнсний аюулгүй байдал аливаа улс орны үндэсний аюулгүй байдалтай эн зэрэгцэн оршдог. XXI зуунд буу зэвсэг барьж  хэн нэгэн рүү халдахаасаа хоол хүнсээр устгах арга ил, далд явж байгаа нь маргашгүй үнэн. Генийн өөрчлөлтэй хүнс, хүний генийг мөн л өөрчилнө.  Харин монголчууд бид ямар үрээр ногоо, тариагаа тарьж, ходоод руугаа чулуудаж байгаа бол. Испанийн фермерүүдээс ирсэн захидал нэгэн лабораторийн эрхлэгчийг арай л ухаан алдуулсангүй. Захидалд байгальд ургаж байгаа жимс, ногооны 12 хувь нь генийн өөрчлөлттэй  байгааг нотолсон байжээ. Жинхэнэ байгалийн аргаар тарьж ургуулж, хүнсэндээ хэрэглэж байгаа ногооныхоо үрийг  генийн өөрчлөлттэйг мэдсэн бол би фермерүүдийг ажлаа зогсоо гэх байлаа гэж лабораторийн эрхлэгч ярьж өөрийн  долоон га талбайн бүх  тариалангаа устгана хэмээн ярьж байна.  Харин хэзээ дахин үр суулгаж  болохыг,  түүний  эх оронч үзэл түүнд эдийн засгийн ямар хохирол үзүүлэхийг таамаглах аргагүй байгаа юм.   Европын холбоо генийн өөрчлөлттэй хүнсэнд нэлээд либераль байр  суурьтай ханддаг ч  дээр дурдсан асуудлыг шийдэхгүй бол удах тусам  “хүнсний аюулгүй байдал-үндэсний аюулгүй” байдал хөндөгдөх нь. Сүүлийн найман жил Европын холбоо зөвхөн  Испанид л  генийн аргаар гаргаж авсан үрээр  хүнсний ногоо  тарихыг зөвшөөрсөн байсан юм. Харин  Европын комисс 2005 онд хиймэл аргаар гаргаж авсан 11 төрлийн үрээр ногоо  тариалахыг Франц, Герман, Португал, Чех Улсад зөвшөөрөл өгсөн байна. Гэхдээ байгалийн  бүтээгдэхүүн тариалж байгаа газраас тусгаарлах,  фермерүүдтэй хариуцлага тооцох зэрэг санамжтайгаар дээрх зөвшөөрлийг өгчээ. Гэсэн ч 2002 онд Мексикт болсон туршилтыг дурдахгүй байх аргагүй. АНУ-аас хэдэн зуун км газарт тарьсан хиймэл үр хэдийнэ  асар их зайг салхиар дөрөөлөн туулж Америкт ургасан байсан юм.  Хамгийн аймшигтай нь хиймэл генийн өөрчлөлттэй ургамал тухайн  газар нутгийн эко системд хэрхэн  удаан хугацаагаар нөлөөлөх нь судлагдаагүй байна. Биотехнологчдын мэдэгдэж байгаагаар  хэрвээ 0.9 хувь хүртэл генийн өөрчлөлттэй үрээр тариалсан бол   Европын холбооны комиссын дүрмээр бүтээгдэхүүн дээрээ байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн шошго хадах эрхтэй. Харин АНУ-д ямар ч шошго наах шаардлагагүй. Яагаад гэвэл тэд байгалийн, байгалийн бус аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн адил чанартай гэж үздэг. Үнэн хэрэгтээ цэвэр байгалийн бүтээгдэхүүн асар их үнийн ялгаатай байх ёстой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaAA:
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=BVrgr-toNF8
2013-06-10
Hudlaa:
Ingej medehgui zuilee hudlaa saraachihaa boivol yasan yum be
2013-06-08
bbbb:
Manaid ANU-gaas orj irsen geed tsagaan budaa zarj baigaa, ene yamar budaa yum boloo.
2013-06-08
unshigch:
Yalanguya ANU-d hunsnii buteegdehuunii 80garui huvi ni genii uurchlulttei gej umnuh Erunchiiliugch ni Evropiin Holbooni hural deer batlan medegdej baisan. Genii uurchluulttei huns ni engiin hun amd zoriulsan, hyamd uchraas orlogo bagatai humuus ni bainga idseer baigaad het ih targaldag mun hugjliin behcheeltei bolj tergentsert suudag.
2013-06-08