
Америкийн Төрийн департамент гадаад оронд суугаа зарим дипломат ажилтныг шалгах болсноо мэдэгджээ. Мэдэгдлийг CBS сувгаар үзүүлсэн нэвтрүүлгийн дараа тус байгууллагын төлөөлөгч Жен Псаки хийжээ.
Нэвтрүүлэгт Бейрут дахь Элчин сайдын яамны аюулгүй байдлын офицер хамгаалагчаар ажиллаж байгаа гадаадын иргэдийг хэрхэн доромжилсон, Багдад дахь дипломат ажилтнууд мансууруулах бодис наймаалж байгаа тухай гарсан байна. Мөн аюулгүй байдлын ажилтнууд биеэ үнэлэгчдээр үйлчлүүлсэн тухай ч гарсан аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ