Баярын өдөр хүчингийн дөрвөн хэрэг гарчээ

img

Шинэ жилийн баяраар арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн хэмжээнд Цагдаагийн шуурхай мэдээлэл удирдлагын төвд 1040 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 53 хэрэг бүртгэгджээ. Энэ өдөр залилангийн хэрэг нэлээдгүй гарчээ. Түүгээр ч зогсохгүй хүчингийн дөрвөн хэрэг гарчээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 16 настай охиныг гэр лүүгээ явж байхад нь хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэргийг 32 настай М гэгч үйлдсэн байна. Мөн дүү нь ахыгаа цээжинд нь хутгалсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн VIII хороонд оршин суух Ж гэх 36 настай  иргэн төрсөн ах болох 42-той Г-тэй хамт архи ууж, агсам тавьж хутгалжээ.

Өмнөх жилүүдийн шинэ жилийн баяраар дүүргүүдийн эрүүлжүүлэх байр дүүрэн хүнтэй хонодог байсан. Энэ жил энэ тоо цөөрч цөөрч 17 хүн эрүүлжүүлэх байранд он гаргасан байна.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ