Нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд 790 гаруй тэрбум төгрөг шаардлагатай

img

НИТ-чид хуучин оны отгон хурлаараа нийслэлийн 2011 оны нийгэм эдийн засгийн зорилт, төсвийг баталсан. Нийслэл хот 2011 онд 179,6 тэрбум төгрөг олж, 152,9 тэрбум төгрөгийг зарна. Нийслэл 2011 онд 152,9 тэрбум төгрөг зарахаар баталсан нь энэ оныхоос 57,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. УИХ-аас саяхан баталсан Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийслэлээс улсад төвлөрүүлэх орлогыг 26,7 тэрбум төгрөгөөр баталж, нийслэлд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд зориулан 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийн боломж олгосон. Гэвч үнэндээ нийслэл хотын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд 790 гаруй тэрбум төгрөг шаардлагатай тооцоо бий. Тэгэхээр шаардлагатай хөрөнгөний 10 хувиар нь ажил хийх болж байна гэсэн үг. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ