
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2000 ширхэг тарваганы арьс хууль бусаар гаргахыг завджээ. Тарваганы арьсыг вагоны хоосон чингэлэгт нуусан байсныг гаалийнхан илрүүлсэн байна. Харин хууль бусаар хил давуулахыг оролдсон эзэн холбогдогч нь тодорхой бус байгаа аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ