
Өнөөдөр нийслэлийн шүүхэд нэг тэрбум төгрөгийг бусдаас залилсан Н.Энхтуяа, Э.Булганаа, А.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Анхан шатны шүүхээс Н.Энхтуяад 12 жил, Э.Булганаад 10 жил, А.Халиунд 10 жил зургаан сарын ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргаж байсан юм. “Найман шарга” ХХК-ийн захирал Н.Энхтуяа, ажилтан Э.Булганаа, А.Халиун нар БНСУ-д мөнгөн хадгаламж, мөнгөн гуйвуулга явуулах нэрээр тэнд ажилладаг иргэдээс нэг тэрбум гаруй төгрөг залилсан хэргээр ийнхүү шүүгдэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ