Инчон хотоос баривчлагдсан хүмүүс дунд Монголын иргэн байжээ

img

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийн бичиг баримтын шалгалтын явцад , Инчон хотоос  нийт 61 иргэний баривчилсан байна. Хятад, Тайланд, Вьетнам, Филиппин, Монгол улсын иргэд   баригдан эх орондоо албадан буцаагдаад байна. Тус хотын цагдаагийн газар болон цагаачлалын алба хамтарсан  эрчимжүүлсэн шалгалтаа 7 хоногтоо нэг удаа хийж байгаа аж. Баригдсан иргэдийн ихэнх нь барилгын салбар, түүний ойролцоох хоолны газрууд , жижиг дунд үйлдвэрийн газруудад ажиллаж байсан байна. Хууль бус  буюу хараар ажиллаж амьдарч буй гадаадын ажилчдыг шалгаж байх үеэр зугтан бэртэж гэмтсэн гадаадын иргэн гараагүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odoo buzaj irsen deer dee
2011-11-18