Хүчингийн хэрэг үйлдсэн ОБЕГ-ын Авто баазын дарга С.Золжаргалыг “Ганцхудаг”-т саатуулаад байна

img

Шинэ оны босгон дээр хүчингийн 4 хэрэг бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэдгээр этгээдүүдийн нэг нь Онцгой Байдлын Ерөнхий Газрын Авто баазын дарга, ахмад С.Золжаргал гэгч байв. Тэрбээр арванхоёрдугаар сарын 31-ний 17 цагийн орчим ажлаа тараад гэр лүүгээ харьж явах замдаа найман настай охин М-ийг машиндаа чирж оруулан хүчингийн хэрэг үйлдсэн байна.

Ахмад С.Золжаргал гэгч нь ОБЕГ-т 16 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн аж. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэг дэх Тахилтад амьдардаг бөгөөд түүнийг тус дүүргийн Цагдаагийн ажилтнууд баривчлан “Ганцхудаг”-ийн урьдчилан хорих төвд саатуулаад байгааг ЦЕГ-аас хэлж байна. Хохирогч охин М-ийн тухайд мөн Тахилтад амьдардаг бөгөөд тэр өдөр хичээлээ тараад гэртээ харьж явах замдаа аймшигтай хэргийн золиос болсон байна. Охин энэ хэргийн улмаас эрүүл мэнд болоод сэтгэл санааны хүнд байдалд орж, одоо ЭНЭШТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ хэргийн улмаас хохирогч охины хөл нь хөлдөж, бие засаж чадахгүй болсон аж.

С.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-аар эрүү үүсгэн шалгаж эхлэсэн байна. Энэ нь бага насны хүүхэд, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ялаар шийтгэх гэсэн заалт аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yamar baliar har novsh ve
2012-11-26