"Ноёд" группын захирал өргүй нь тогтоогджээ
“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нь “Цэн-трейд” ХХК-д дөрвөн тэрбум 221 сая төгрөгийг хууран мэхлэх замаар авсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна.
Уг мэдээллийн дагуу нийслэлийн Прокурорын газраас шалгаж үзэхэд “ Ноёд” групп” болон “Цэн-трейд” ХХК-ний хооронд дөрвөн тэрбум 221 сая төгрөгийн өр авлага байхгүй бөгөөд залилан мэхлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан дүгнэлт гарчээ. Уг мэдээллийн мөрөөр “Цэн-трейд” компанийн удирдлагын зүгээс ч мэдэгдэл гаргаж байна.
Мэдэгдэлд дурдаснаар “Ноёд” группын захирал Г.Буяндоржийг “Цэн-трейд” компанийн дөрвөн тэрбум 221 сая төгрөгийг хууран мэхлэх замаар авсан гэж ор үндэслэлгүй нийтлэл сонин хэвлэлээр гарсан байгаа тул иргэн Г.Буяндоржоос уучлалт хүсье” гэж ээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ