Дэд сайд Б.Болор: Шүүхийн шийдвэр манай талд гарах магадлал өндөр байгаа

img

Маргааш Лондонд болох Б.Хурцын шүүх хуралд гэр бүлийн хүн нь оролцох тухай бид мэдээлсэн. Тэгвэл Гадаад Харилцааны Дэд сайд Б.Болор “Б.Хурцын эхнэр нь очсон байгаа. Тэгэхээр шүүх хуралд оролцох байх. Гэр бүлийнхнээс нь өөр төлөөлөгчид оролцох эсэхийг мэдэхгүй байна” гэж байна.Мөн манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх, консул Н.Батаа нар оролцох хэвээрээ гэдгийг ч мэдээлж байсан. Тэгвэл ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр Лондонгийн зүг хүлгийн жолоо залж байгаа аж.

Түүнчлэн, Дэд сайд “шүүхийн шийдвэр манай талд гарах магадлал өндөр байгаа” гэсэн мэдээллийг өгч байна. Мөн тэрбээр Б.Хурцын асуудлыг нааштай шийдвэрлүүлэхэд мөнгө хөрөнгө зарцуулахаас илүү олон улсын хууль зөрчөөгүй гэдгийг тухай улсын хуулийн дагуу яаж нотлох вэ гэдэг нь гол асуудал” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Тэгэхээр Б.Хурцтай холбоотой асуудлаар албаны хүний байр суурь ийм байгаагаас үзэхэд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Монгол нутагт нь авчрах асуудал нааштай шийдэгдэх янзтай байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mugi:
yag yamar hergeer asuudald orson n todorhoigui, manai ene setguulchid uu, dan dutuu medeelel tsatsnaa, uursduu yu ch sonirhdoggui yum uu haashaain
2012-01-16