Т.Мөнхбаатар: Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

img

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт айлын  галын улмаас хоёр хүүхэд амь үрэгдсэн гэсэн мэдээллийг  тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхбаатараас тодрууллаа. -  Галын ослын улмаас хоёр хүүхэд эрсэдсэн гэсэн мэдээллийг тодруулаач? -Баянхонгор аймгийн Баян-Овоо биш Баян-Өндөр сумын II багт галын осол гарч 3-5 насны хоёр хүүхэд амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. -Галын шалтгааныг нь тогтоосон уу? - Галын шалтгааныг тогтоохоор  цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ