
Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг өнөөдөр гарсан билээ.
Эх сурвалжийн мэдээллээр гэмт этгээд шатахуун түгээх станцын ажилтныг хөнөөгөөд гурван сая төгрөг дээрэмдэн авч хэргийн газраас зугтсан юм.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан уг хэргийг шалгаж байгаа аж. Хохирогч эмэгтэй нөхрийн хамт уг шатахуун түгээн станцыг ажиллуулж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ