Сүхбаатар дүүргийн 8 дугаар ороонд байрлах МАН-ын шинэ байр болох “Тусгаар тогтнолын ордон"-ы барилга дээр гал гарсан билээ.
“Өндөр буянт холдинг” ХХК-д гэрээт гагнуурчин ажилтай, 39 настай эрэгтэй Б гэгч тус барилгын дээвэр дээрх агааржуулалтын хоолойг гагнах үед оч үсэргэсний улмаас гал гарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Үүний улмаас уг ордоны 7-10 дугаар давхрын хооронд байрласан агааржуулалтын хоолой шатсан байна.
Гал цаашлан хурлын заалны зүүн урд талын булангийн хана, тааз болон нийт 16 сандал галд түлэгдсэн байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.