
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байрладаг Баруун Чойрын хийдээс өнгөрөгч есдүгээр сард Өндөр гэгээн Г.Занабазарын урласан Ногоон дарь алдагдсан юм байна. Уг бурхныг цагдаагийн ажилтнууд эрэн сурвалжласан ч өнөөг хүртэл олоогүй юм байна.
Тиймээс 21 дарь эхийн ерөнхий шинжтэй, ягаан өнгийн дотортой, ягаан, улаан, шар, ногоон хоргой хошмогон эмжээртэй, улаан торгон жанчтай, 30-35 см өндөр, алтан шармал уг бурхныг харсан, тухайн гэмт хэргийн талаар мэдэх хүмүүсээс цагдаагийн байгууллага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төлбөртэйгээр мэдээлэл авч, нууцыг чандлан хадгалахаа мэдэгдээд байна. Уг бурхны хаана байгаа, гэмт хэрэгтний талаарх мэдээллийг ЭЦГ-ын 265730, 265683 дугаарын утсаар өгч болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ