Мэдээллийн мөрөөр хяналт тавьж эхэлжээ

img

Улсын Ерөнхий Прокурорын газар, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд 2011 онд прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн тухай мэдээ, мэдээллийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахад анхаарч ажиллаж байна. Улсын Ерөнхий прокурорын газраас авч хэрэгжүүлж буй бодлогын шинжтэй арга хэмжээ, шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон боловсон хүчний сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар авч буй арга хэмжээ, прокурорын байгууллагаас 2011-2016 онд хийх ажлын ерөнхий хөтөлбөрийн хэрэгжилт, прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжийг хангах талаар хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар төв орон нутгийн прокурорын байгууллагууд сонин, хэвлэл, телевиз, вэб сайтуудаар мэдээлэх ажлыг оны эхнээс тодорхой чиглэлийн дагуу хийж байгаа нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны нэг чухал хэсэг болон хэрэгжиж байна. Прокурорын байгууллагын хэмжээнд сонин хэвлэл, телевиз, вэб сайтаар гарсан гэмт хэргийн тухай мэдээ, мэдээлэл нь үндэслэлтэй эсэхийг хянан шалгаж, судлах үүрэг бүхий ажилтан Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудад ажиллах болсноор урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн туайх мэдээ, мэдээлэл шалгагдахгүй орхигддог байсан явдал арилж байна. Улсын Ерөнхий прокурорын газраас ч энэ  талаар тавих хяналтыг эрчимжүүлж, харъяа прокурорын газруудтайгаа хамтран ажиллаж байна. Тухайлбал: Shuud.mn вэб сайтын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдээнд дурьдагдсан “Цагдаагийн ажилтан хил даван зугтжээ”, “Ноёдын Г.Буяндоржид холбогдох 4 тэрбум 221 сая төгрөгийн хэрэг хэзээ шийдвэрлэгдэх вэ”, мөн Shuud.mn вэб сайтын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мэдээнд гарсан “Үл таних этгээдүүд насанд хүрээгүй охинд тариа хийхийг оролджээ” зэрэг асуудлын талаар Улсын Ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт албан бичгээр мэдэгдэж тухайн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалт хийж, дээрх хүмүүст холбогдох хэрэг материалыг хянаж, хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авч, дүнг танилцуулах үүрэг даалгавар өгчээ. Эдгээр хэрэг асуудлууд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас зохих журмын дагуу хяналт тавьж байгаа бөгөөд харъяа прокурорын газруудаас холбогдох хариу ирсний дараа дүнг нь эргэж мэдээлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

badraag alsan tvmengerel geech novsh iig ardiin namiin oligarhuud tsaatsallaa gesen chin bas 1 orond tenvvchleed yvj bn gee bizdeee vnen yum gej bn uuu tor buzarlasan hulgaich aluuurchidaaa
2011-11-21
shaana biz ingej hudlaa ard tvmend hudlaaa medeelel tsatsadag ni hulgaich luivarchin hahuulchidad ashigtai alban tushaalaasaa hovhrohgvi baih sain taltai yumdaa mongoliin noloo bvhii garuudiin hamsaatan hvn alj hvree talaad 12 13 15 JILIIN YL AVSAN GARUUD onoodor evropruu garchihsan jilee duushaar ylaa edelsen hvn bolj sullagdaj ochij jvjig togolson garuud ochnoo bndaa ene bol shvvh prokroruudiin tanil tal mongond shunaj hahuuldagdaj bgaagiin bodit gerch
2011-11-21
Sain bna.hebleliin muruur arga hemjee abaad olon tumend hurgej baibal ok
2011-11-21
Good
2011-11-21
сайн байна
2011-11-21