
"Глоб кредит" ХЗХ-ны Ж.Мэндбаяр дэглэм бууруулах хүсэлт гаргажээ. Тэрбээр гурван жилийн өмнө ХЗХ-ны хэргээр 10 жилийн хорих ял сонсож, түүнийгээ чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон билээ.
Одоо ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар анги буюу Багануур дүүрэгт байрлах хорих ангид ял эдэлж байгаа юм. 1000 гаруй иргэнд 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Ж.Мэндбаярын дэглэм бууруулах саналыг Нийслэлийн прокуророос хүлээж аваагүй гэнэ. Учир нь тэрбээр иргэд болон улсад учруулсан хохирлынхоо 20 хувийг л барагдуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ