Б.Хурцын хурлаас өмнө Германы тал уучилжээ

img

Өнөөдөр Лондонгийн шүүх Б.Хурцын асуудлыг дөрөв дэх удаагаа хэлэлцэх гэж байна.  Б.Хурц  нарын дөрвөн хүн Д.Энхбат агсныг хууль бусаар хулгайлж авчирсан нууц  ажиллагаа  Францын нутаг дэвсгэрээс  эхлэн, Бельги, Германы  нутаг дэвсгэр дээгүүр дамжин үйлдэгдсэн гэдгийг тухайн 2003 онд нь Европын холбооны улсуудаас Монгол руу мэдэгдэж,  хариуцлага тооцохыг сануулсан байдаг. Гэхдээ олон он улирч,   хариуцлагын асуудал бүдгэрсээр байсан. Харин өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд   Лондонгийн цагдаа  Б.Хурцыг баривчилсны дараа  асуудал идэвхитэйгээр яригдаж эхэлсэн билээ.

Манай тал ч Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг авчрахын тулд Англи, Франц, Герман улсууд руу  ноот бичиг илгээсэн.

Тэрчлэн,   Франц улс манай улсын төр засгийн эрхмүүдийн хүсэлтийн дагуу 2003 онд тус улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хууль бус ажиллагааны талаар ахин хэзээ ч сөхөхгүй гэдгээ   албан ёсоор мэдэгдсэн байгаа. Ер нь  Б.Хурцтай холбоотой асуудалд Франц дахин    оролцохгүй гэдгээ баталгаажуулсан гэхэд болох юм.

Харин өнөөдөр   Лондонд Б.Хурцыг  баривчилсан асуудлыг  хянан хэлэлцэх анхан шатны шүүх хурлаар   Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан. Тэгвэл тийм асуудал яригдахгүй гэх мэдээлэл байна.

Учир нь,   ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг суллуулахын тулд Монгол улсын Засгийн газраас Герман улс руу  илгээсэн ноот бичигт  тус улс хариу өгчээ.   Германы тал манай улсын  уучлал эрсэн хүсэлтийг хүлээж авч буйгаа ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадоржид мэдэгдсэн байна.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ