Мөс цөмөрч мах ачсан машин осолдлоо

img

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг, “Овооны хадан” гэдэг газар  3 тн мах тээвэрлэж явсан ХӨВ-5242 улсын дугаартай “Хюндай Маяти“ маркийн автомашин “Сэлэнгэ” мөрөнд унасан ч  жолооч нь зүгээр гэсэн мэдээлэл аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ.  Үүний дагуу Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын албан хаагчид  аврах ажиллагааг явуулж байна. Уг автомашины толгойн хэсэг нь ил гарсан, хойд хэсгээрээ ус руу орсон байдалтай бөгөөд аврагчид шумбалт хийж /эргээс 5-6 метр, усны гүн-4 метр/ порховноос нь аргамжсан байна. Осолдсон автомашины тэвшин дээрхи 3 тн махыг эрэг дээр зөөж гаргасан, аврах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон сум орон нутгийн иргэд  ажиллаж байна. Ослын газарт аймгийн төвөөс ЗИЛ-131 маркийн автомашиныг дайчлан явуулсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baigalaa:
yu hj musuur.garna veeeeeeeerrrrrr
2013-03-18