Амьтдын ертөнц устахын даваан дээр

img

Эрдэмтэд амьтан, ургамлын ертөнц газар дэлхийгээс  байгалийн жамаараа алга болох процессоос 1000 дахин хурдтай устаж байгааг тогтоосон байна. Энэ юу гэсэн үг байхыг энгийнээр өгүүлбэл хүн төрөлхтөн өдөрт 150-200 төрлийн амьтан, ургамлыг алдаж байгаа юм. Эдгээрийн 15 хувийг сүүн тэжээлтэн, 11 хувь нь шувуу байдаг аж. Доор дурьдсан амьтад зөвхөн гэрэл зурагт үлдэнэ гэхээр үнэнхүү харамсалтай.

.

01.Бенгалийн бар

Хууль бус ангийн золиос. Барын эд, эрхтэн зарим нэг өвчинд сайн гэсэн цуурхлаас гадна арьс нь наймаачдын сонирхлыг үргэлж татдаг. Хүний хүчин зүйлээс гадна цаг уурын өөрчлөлт, далайн түвшин өргөгдсөн зэрэг нь ховордох гол шалтгаан болсон. Бенгалын бар өнөөгийн байдлаар ердөө л 2500 тоо толгой үлдсэн. Энэ тоонд орон бүрт шахам байдаг зоопаркийн баруудын тоо ч багтдаг. Бенгалын бар Бангладеш,Энэтхэг, Непалын ой, Гималай, Бутанд цөөн тоогоор байдаг. . 02.Орангутан, Шимпанзе

Ой модыг их хэмжээгээр устгасанаас хоол тэжээлийн дутагдал үүссэн. Ойн түймэр ч багагүй нөлөөлсөн гэж эрдэмтэд үздэг. Шимпанзе  яг л энэ шалтгаанаар устахын даваан дээр байна. Мөн л бусад устахын даваан дээр байгаа амьтдын адил анчдын гарт өртөж наймааны золиос болдог. Сүүлийн 75 жилд Суматра арлын орангутануудын төрөл 80 хувь цөөрсөн. Суматра, Индонезийн арлууд дээр амьдардаг. Борнеогийн орангутанууд Саравак, Малайз, Калимантан, Индонезид ихэвчлэн байдаг. . 03.Цагаан баавгай

Далайн ус хурдтай багассан, цаг уурын өөрчлөлтөөс ховордож байгаа. 45 жилийн турш 30 хувь тоо толгой нь багассан. Мэргэжилтнүүд 100 жилийн дараа гэхэд цагаан баавгай байхгүй болно гэж үзэж байна. Мөс хайлахаас гадна Канад, Гренландад хүмүүс олноор суурьшсан. Арктикт нефть олборлож эхэлсэн нь энэ амьтан устахад ойртож байгаагийн гол шалтгаан болж байгаа. Арктик, Норвег, Канадад голчлон тархсан. . 04Горилла

Хулгайн анчдын золиос. Эбола гэх халуун орны өвчнөөс болж их хэмжээгээр үхэж үрэгдсэн. Барууны горилла 80 хувь хүртэл цөөрсөн гэж мэргэжилтнүүд тооцоолсон. Дорнын горилла Руанда, Уганда, Конгод мөхлийн ирмэгт байгаа. Барууны гориллаг Камерун, Төв Африк, Эх газрын Гвиней, Габор, Нигер, Анголд харж болно, одоохондоо.

6

05Сифака

Устах аюулын ирмэгт байгаа. Ой модыг хайр найргүй устгаж байгаагаас болон түймэр, хууль бус агналтаас болж цөөрсөн. Сифака нь лимурын төрлийн амьтан. 2008 онд нас бие гүйцсэн ердөө  л 250 торгомсог сифака тоологдсон байна. Энэ амьтан зөвхөн Мадагаскарт л байдаг. . 06Бөгтөр халим

Халимны агнуурт хориг тавьснаас хойш тоо толгой нь нэмэгдэж байгаа ч загасчлалын бүсэд усны бохирдолт ихэссэнээс мөн том, жижиг усан онгоцуудтай мөргөлдөж тоо толгой нь цөөрсөн. Хэдий агнуурт хориг тогтоосон ч квотоор агнадаг. Канад, АНУ, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеландад амьдардаг. Бөгтөр халим зун цагт туйлын хүйтэн усыг бараадаж 25 мянган км “дүрвэдэг”. Харин дараа нь дулаан усанд эргэж ирэн үр төлөө үлдээдэг. . 07Африкийн арслан Өнөөдөр арслангийн тоо толгой цөөрч байгаагийн гол шалтгаан нь хүн болон гэрийн тэжээмэл амьтдаас хамгаалах зорилгоор санаатай устгаж байгаа хэрэг. Халуун орны халдварт өвчин ч мөн багагүй нөлөөлдөг. Сүүлийн 20 жилд 30 хувь тоо толгой нь буурсан. Африк, Сахарын өмнөд хэсгээр нутагладаг.

6

08Хойд Америкийн гризли баавгай АНУ-д устах, Канадад аюулын түвшинд, Мексик бүрмөсөн устсан. Жумбо хөндийд уулын цанын спорт хөгжсөнөөс болж устах гол аюул нүүрлээд байгаа. Энэ бүс нутаг нь Хойд Америкийн зэрлэг онгон дагшин байгалийн гол коридор нь бөгөөд хүний нөлөөнөөс ангид оршдог байсан юм.

6

09Аварга яст мэлхий

Саяхан хүртэл музейн үзмэр болгох гэж наймааны шугамаар олборлодог байсан. Харин одоо зэрлэг араатнууд тухайлбал, зэрлэг гахай, нохой, муур, харх энэ амьтны гол дайсан болоод байна. Мөн илжиг, ямаа, эвэртэй бусад төрлийн амьтад яст мэлхийний хоол тэжээлийн талбайг булаацалддаг. Өнгөрсөн зуунуудад хөлөг онгоцууд аварга яст мэлхийг их хэмжээгээр зөөвөрлөж байсан. 1811-1824 онд халим агнуурын 105 онгоцоос 15 мянган яст мэлхий хураагдаж байжээ. . 10Ротшильдийн анааш

Хөдөө аж ахуйн хөгжил хурдацтай явагдаж байгаагаа анаашийн тоо толгой огцом буурч байгаа. Ротшильдийн буюу Барингогийн эсвэл Угандын гэгддэг анааш Африкийн анаашаас сөнөж мөхөж байгаа амьтдын хоёрдугаарт бичигддэг. 2010 оны байдлаар 670-аас ч бага тоологджээ. Уганда, Кенийн хамгаалалттай бүс нутагт үлдсэн анаашийг аврахын төлөө арга хэмжээ авч эхэлсэн. Ялангуяа Найробигийн анаашийн төвд. . 11Африкийн заан Ясан эврээсээ болж хулгайн анчдын анхаарлын төвд байдаг. Энэ онд “Нью-Йорк таймс” сонин Угандагийн цэрэг армийнхан хулгайн анчдыг нисдэг тэргээр хангадаг байж болох талаар Конгийн эрх баригчид сэрдэж байгаа талаар нийтлэл гаргасан.  Армийнхан энэ амьтны ясыг наймаалж оронд нь зэр зэвсэг авдаг байхыг үгүйсгэдэггүй. Эвэртэй зааны өсөлт жилд ердөө л дөрвөн хувь байдаг. . 12Гепард /Ирвэс/ Хувийн аж ахуй эрхлэгчдийн мал руу дайрч фермерүүдэд хөнөөлгөх шалтгаан гаргадаг. 1970 онд 7500-10000 тоологдож байсан ч өнөөдөр энэ үзүүлэлт 30 хувь  хүртэл буурсан гэж мэргэжилтнүүд үздэг. Азийн ирвэс Иранд байдаг. . 13Залхуу сармагчин

Устах түвшинд хүрсэн тоо толгойнд багтаж байсан энэ амьтан өнөөдөр “аюултай түвшинд” хүрээд байна. Амьтны хууль бус наймаа, хулгайн агнуур, ой мод тайрч устаж байгаагаас Панамын хүнгүй эрэг дээр амьдардаг гурван хуруутай эл амьтан цөөрч байна. . 14Африкийн зэрлэг нохой Хүний үйл ажиллагаа, энэхүү амьтны тоо толгойд хяналт тавиагүйгээс болсон. Африкийн зэрлэг нохойны агналт арслангийнхтай харьцуулбал 80 хувьтай байдаг. Энэ нь үнэхээр өндөр үзүүлэлт юм. Арваад жилийн өмнө 39 оронд 500 мянган тоо толгой байсан бол өнөөдөр 14 оронд 3000-5500 болж буурсан байна. . 15Хирс

Устах түвшинд хүрсэн тоо толгойнд багтаж байсан энэ амьтан өнөөдөр мөн “аюултай түвшинд” хүрээд байна. Энэ амьтан хамгийн гол дайсан нь хулгайн ан. Учир нь эвэр нь эмчилгээний болон чимэглэлийн чиглэлээр өргөн хэрэглэгддэг. Носорог цагаан ба хар гэсэн хоёр янз байдаг. Хар нь 1960 оноос хойш тоо толгой нь 98 хувь цөөрсөн гэсэн таагүй үзүүлэлттэй.

.

16Коала Амьтны гол идэш болсон ой модыг их хэмжээгээр тайрснаас үүдэлтэй ховордож байгаа. Энэхүү амьтан цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртсөн амьтны тоонд багтдаг.

.

17Магелланы пингвин Усны нефтийн бохирдлоос  хамгийн гол цөөрөх шалтгаан нь болсон. Үүн дээр загасны аж ахуй эрхлэлт өргөжсөн нь хоол хүнсний дутагдалд ороход хүргэсэн. 1994 оны тайлангаас үзвэл жилд 40-50 мянган тоо толгойгоор цөөрч байгаа. Магелланы пингвин Номхон ба Атлантын далай, Өмнөд Америкийн Чили,Аргентин, Фолклендийн арлуудад амьдардаг.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уранцэцэг:
ховордсон нь ойлгомжтой л юм байна шдээт тэгээд энэ амьтдынхаа мэдээллийг тавьчихгүй ямар арчаагүй юм бэ
2014-02-24
х.хулан:
яг тодорхой нарийн мэдээлэл байхгүй юм байна ш дээ энэ тал здээрээ анхаарал тавьмаар юмаа. олигтой мэдээлэл ч олдохгүй ер нь site ажиллуулаг хүмүүс юугаа хийж байдгийн бэ. ....
2014-02-20
Govios:
goviin mazaalaig bas nemeed tavichihguidee
2013-08-15
oyutolgoi:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно. Оюу толгойн хүдрийн орд 6.5 тэрбум тонн хүдрийн нөөцтэй юм. 6,500,000,000 тонн хүдэр Хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 1тн = 150$ Тэгвэл хүдэр 6,500,000,000*150$=975,000,000,000$ болж байна 975,000,000,000$ Монголын бүх хүнд хувааж өгвөл 975,000,000,000$:3,000,000хүн = 325000$ болж байна. 325000$ -ийг төгрөгрүү шилжүүлвэл 325000$*1500төг=487,500,000 төг болж байна.
2013-08-14