Согтуугаар гэмт хэрэг үйлдэх нь багасахгүй байна

img

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт энэ сарын 3-ны 18:00 цагийн үед иргэн 18 настай эрэгтэй Б гэгч согууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн 18 настай эрэгтэй Г-г төрсөн дүүгийн нь хамт шалтгаангүйгээр зодож танхайрчээ. Мөн тус дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, айлын хашааны сахиул  38 настай эмэгтэй Б-г гэртээ байхад нь энэ сарын 3-ны  01:00 цагийн орчим зүс  таних 38 настай эмэгтэй Б гэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож, танхайран гэмтээсэн байна. Дээрх хэргүүдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ