Гуалин мод тээвэрлэж яваад баригдав
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутгаар энэ сарын 3-ны 22:00 цагийн үед гарал үүслийн бичиггүй гуалин мод тээвэрлэж хот руу оруулахыг завдсан иргэдийг НХЭГ-ын 449-р чиглэлийн эргүүлийнхэн саатуулжээ. Төв аймгийн Жаргалант сумын 1-р багийн харьяат 39 настай эрэгтэй Б нь УБЕ 37-24 дугаартай Fuso маркийн машинаар уг модыг тээвэрлэж явсан байна.Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ