
“Ард түмний хянан шалгах хороо”-ны тэргүүн Д.Нинжийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гэм буруутайд тооцон, дөрвөн сар баривчлах ял оноожээ.
Түүнийг эрүүгийн хуулийн 111.2 буюу бусдыг гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутай гэж үзсэн байна. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хэн хөнөөсөн тухай баримт байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-үүл нар С.Зоригийг хөнөөсөн” гэсэн мэдэгдлийг хэвлэлийн хурал хийх үеэрээ, нийтэд мэдээлсэн юм.
Мөн “Айвенхоу майнз”-ын гэрээг батлахаас өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй УИХ-ын гишүүд Р.Фрийдландаас нэг сая ам.доллар авсан гэх мэдээллийг ч олон нийтэд цацаж байсан бөгөөд энэ мэдээллийн дагуу Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг АТГ-т шалгаж, хууль зөрчсөн, мөнгө авсан зүйл байхгүй хэмээн тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ