Хуралдааны тов гарлаа

img

Үндсэн хуулийн, Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Хуралдааны танхимд эхлэх гэнэ. Хуралдаанаар нэр бүхий иргэний ирүүлсэн мэдээллийг хэлэлцэх юм байна. Тухайн иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлдөө, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших 13 дугаар байрыг Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 258 дахь заалтаар хувьчлалд үл хамаарах орон  сууцны  жагсаалтад оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байна гэсэн юм байна. Тиймээс уг маргааныг хянан хэлэлцэхээр ийн Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаа зарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ