Солонгосын иргэн Янгд 17 жилийн ял оноолоо
Монгол улсын иргэн Д.Ганцэцэгийн амийг хэрцгийгээр хөнөөсөн Солонгосын иргэн Янгд 17 жилийн ял оноосон байна. Солонгосын Прокурор түүнд насаар нь хорих ял төлөвлөөд байсан юм. Тус улсад ялын дээд хэмжээ 20 жил байдаг бөгөөд Янг хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг үндэслэл нь уг хэмжээг бууруулж 17 жилийн ял авах боломжийг олгожээ.
Монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн Солонгосын иргэн Янгд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14, 23-ны өдрүүдэд Сөүл хотын шүүхэд болж байсан. Ер нь бол Солонгос улс хүний эрхийг дээдэлдэг орон учраас Янгд цаазаар авах ял оноохгүй гэдэг нь ойлгомжтой байсан.
14-ны өдөр болсон шүүх хурал дээр Янг өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэж хэлж байсан ч, эмчийн магадлагаагаар Янг эрүүл гэдэг нь тогтоогдсон байдаг.
Харин 23-ны өдрийн шүүх хурад дээр талийгаачийн ээж н.Нарантуяагаас шүүгч хэрэгтэн Янгд ямар ял оноовол зохилтойг асуухад тэрбээр “амийг амиар солино” гэж хэлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ