Хуурамч эм бэлдмэл үйлдвэрлэжээ
Биокомбинат улсын үйлдвэрт мэргэжлийн байгууллагаас дотоод аудитын шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тодруулал тус үйлдвэр нь нэг тэрбум 600 сая төгрөгийн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, технологийн заавар, улсын стандартыг ноцтой зөрчиж байсан нь илэрчээ.
Түүнчлэн малын А зэрэглэлийн халдварт өвчний эсрэг шүлхийн вакциныг гадаадаас нийлүүлэх тендерийг зохион байгуулахдаа хууль бусаар мөнгө завшдаг байсан баримтууд нь илэрчээ.
Тус үйлдвэр нь мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон оношлох, эмчлэх зориулалт бүхий 60 гаруй нэрийн био бэлдмэл үйлдвэрлэдэг аж. Энэхүү эм бэлдмэлийн зарим нь чанарын шаардлага хангахгүй, хуурамч байсан нь тус шалгалтаар тодорхой болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ