Б.Хурцын шүүх хурлын талаар мэдээлэл хийнэ
Б.Хурцын шүүх хурал өчигдөр “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд боллоо. Түүнийг дөрвөн сарын дараа анх удаа олны өмнө харагдсан гэдгийг Английн хэвлэлүүд онцолж байна. Мөн тэрбээр шүүх хурлын танхимд орж ирсэн гэр бүлийнхээ хүнийг үнссэн гэдгийг бичсэн байна.
Түүний эхнэр Ү.Сарнай нөхрийнхөө өмнөөс Английн шүүгчдээс уучлал хүсчээ. Харин Б.Хурц өөрийг нь Английн тал хуурч аваачин баривчилсан гэдгийг, өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдүүлжээ.
Тэрбээр хөх жинсэн өмдтэй, цагаан саарал цамцтай байсан байна.
Түүнийг баривчилсан асуудлыг хянан шийдвэрлэх анхан шатны ээлжит шүүх хурал 1 цаг орчим үргэлжилсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ өнөөдөр 10.30 цагаас ХЗДХЯ-дээр хуралтай холбоотой мэдээлэл хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ