
Манай улсад шударга ёс алдагдаж байна хэмээн өмгөөлөгч нар үзэж "Шударга ёс" хуульчдын хөдөлгөөнийг байгуулагджээ. "Шударга ёс" хуульчдын хөдөлгөөний зорилго нь шүүх засаглал болон хууль хяналтын байгууллагаар хэрэг маргаан шийдэгдэх явцад эрх нь зөрчигдөж буй иргэд, улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч нарт туслах цаашлаад нийгэмд шударга ёс тогтоохын төлөө нэгдэж байгаа гэдгийг өмгөөлөгч О.Баасанхүү онцлов. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж улс төрийн зорилгоор зохиомол хэрэг үүсгэн, улс төрийн өрсөлдөгчөө гэм буруутай хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ