Улсын ерөнхий прокурорын орлогч зөвлөлийн даргаар ажиллана
Прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүний даргаар Улсын ерөнхий прокурорын орлогч ажиллах бөгөөд зөвлөлийн гишүүдийн нэрс, албан тушаалыг. “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлэжээ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг нийтлэсэн байна. Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ, консулын үйлчилгээ, тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээтэй холбоотой мэдээлэл байгаа аж. Түүнчлэн галт зэвсэг эзэмших, худалдах, тээвэрлэх, бүртгэх, харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрөл олгоход, сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгоход ямар хураамж төлөх талаар байгаа юм байна.
Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг мөн нийтлэсэн байна. Иргэний бүртгэлийн үйлчилгээ буюу төрсөн иргэнийг бүртгэх, гэрлэлттэй холбоотой бүртгэл, эцэг тогтоох , нас барсныг бүртгэх үйлчилгээний төлбөртэй “Төрийн мэдээлэл”-ээс танилцаарай. Архивын үйлчилгээ, гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ буюу гадаад паспорт олголтын үнэ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ буюу байр орон сууц, газрыг улсын бүртгэлд бүртгэх, худалдан борлуулах, бэлэглэх, өв залгамжлах, барьцаалахтай холбоотой бүхий л үйлчилгээний үнийн талаархи нарийн мэдээлэл байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ