Зам тээврийн осол, хэргийг мөрдөн байцаах сургагч багш бэлтгэж байна

img

Монголын мянганы сорилтийн сангийн Эрүүл мэндийн төсөл халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтлээс урьдчидан сэргийлэх төслийн хүрээнд “Зам  тээврийн осол,хэргийг мөрдөн байцаах сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна. Осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж буй уг сургалтад Замын цагдаагийн албаны төв, орон нутгийн алба хаагч нараас гадна Дотоод хэргийн их сургуулийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн багш нар хамрагдаж байгаа юм. Энэ сургалтад хамрагдсанаар зам тээврийн ослын мөрдөн байцаалт явуулах ур чадвар эзэмших, ослын цэг дээр ослын мэдээллийг бүртгэдэг болох, шалтгаан нөхцөлийг өндөр түвшинд тогтоох зэрэг чадваруудыг эзэмшиж, бусад алба хаагч нартаа сургах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ