Хүн дайраад зугтсан этгээд баригдав
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр АПУ ХК-ийн арын зам энэ сарын 13-ны орой 22.35 минутын орчим хэн болох нь тодорхойгүй 20-30 насны эрэгтэй хүн зам тээврийн осолд орж нас барсан. Хохирогч хэн болох нь тогтоогдоогүй, осол гаргаад зугтсан жолоочийг эрэн сурвалжилж эхэлсэн.
Машины дугаарыг тогтоож эрэн сурвалжилсны эцэст хэрэг гарснаас гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 16-нд осол гаргаад зугтсан жолоочийг гэрээс нь барьсан юм. Түүнийг М.Банзрагч гэдэг бөгөөд 1986-2003 он хүртэл хулгай, дээрэм, зам тээврийн ослын хэрэгт ял эдэлж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ