
Олон улсын Авлигатай тэмцэх өдрийг угтаж Монгол улсын хэмжээнд "Шударга ёсны төлөө хамтдаа" нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Авлигатай тэмцэх газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Уг арга хэмжээний хүрээнд "Шударга ёс" сэдэвт хэлэлцүүлгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр зохион байгуулж, уг хэлэлцүүлэгт Ховд аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцож, Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа "Шударга ёс- төрийн албанд сэдвээр, Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Тайванхүү "Шударга ёс-хөгжлийн баталгаа" сэдвээр, аймгийн Прокурор "Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд Прокурорын байгууллагын үүрэг оролцоо" сэдвээр, Цагдаагийн газрын эдийн засгийн ахлагч төлөөлөгч М.Шинарик "Авилгын тухай ойлголт" сэдвээр, Жаргалант сумын Засаг дарга М.Мягмарцог "Шударга ёс" сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүллээ.
Уг хэлэлцүүлэгт аймгийн төр, захиргаа, хуулийн байгууллагын удирдлага, агентлагийн дарга, эрхлэгч нар, төрийн ба төрийн бус байгууллагын дарга, эрхлэгч, иргэний нийгмийн болон иргэдийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын 165 хүн урилгаар оролцсон байна. Хэлэлцүүлгээс Шударга ёс, ил тод ажиллагааг хангах, төрийн байгууллагын хүнд сурталыг арилгах чиглэлээр уриалга гаргаж, хэлэлцүүлэгт тавьж хэлэлцсэн илтгэлүүдийг нэгтгэн товхимол гаргахааар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ