Засгийн газрын хариуг сонсоно
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулна.
Харин 15.00 цагаас Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн биелэлтийг хангах асуудлыг Засгийн газраас хэрхэн зохицуулж байгаа болон ямар үр дүнд хүрсэн талаархи асуулга"-ын хариуг сонсох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ