
Замын-Үүдээс Улаанбаатар руу явах галт тэрэг цаг гаруй саатжээ. Тус чиглэлд явах гэж байсан галт тэргэнд зорчигч амь насаа алдсанаас болж ийнхүү саатсан юм байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 17:30 цагт хөдлөх байсан 275 дугаар галт тэргэнд зорчих гэж байсан иргэн нас баржээ. Ямар учраас амь насаа алдсан нь одоогоор тодорхойгүй байна. Гадны ямар нэгэн нөлөөгүй галт тэргэнд суугаад л амьсгал хураасан гэсэн. Гэхдээ биедээ ямар нэгэн шарх сорвигүй нас барсан аж. Хэргийг Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ