Африкт 00-ын өрөө гэж мэддэггүй хотын иргэд цөөнгүй

img

Дэлхийн хүн амын тал нь 17 жилийн дараа цэвэр усаар гачигдана гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дараг Бан Ги Мун Будапештэд болж байгаа Усны дээд хэмжээний уулзалтыг нээхдээ хэлжээ. Тэрбээр дэлхийн усны нөөцийг ухаангүй ашиглахыг хориглож, усны нөөцийг зөв тэгш хуваарилахыг хүссэн байна. Хөдөө аж ахуйн усжуулалтын системийг боловсронгуй болгохыг гол зорилго болгох хэрэгтэй ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ.

6

Цэвэр усны дутагдлын тухай мэдээлэл нь үнэндээ шинэ юм биш. Үнэндээ дэлхийн эдийн засгийн хямралаас илүүтэй усны аюул харанга дэлдэж байгаад санаа зовинож байгаа удирдагч тэгтлээ харагдахгүй л байна. Бид ямар ч баян байгаад алт идэж, мөнгө уухгүй. Улаанбаатарын усны нөөц 2020 онд дуусна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр монголчууд арав гаруйхан жилийн дараа усанд тааваараа орж, гараа хүссэнээрээ угаах боломжгүй болох нь.  Энэ мэдээж зүгээр л нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлсэн үг биш. Уг нь манай улс дэлхийн улс орнуудаас тэр тусмаа Азийнхнаас хавьгүй цэвэр ус хэрэглэдгээрээ бахархдаг байсан цаг саяхан. Харин удахгүй өдөрт хэрэглэх усны хэмжээг тогтоож, хөгшчүүл аяга цайгаа хэмжээтэй чанаж орсон гарсан хүнийг дайлахаа болих айсуй. Уншигч та муу амтай юм хэмээн бүү бодоорой. Чухам ийм “муу ёрыг” үзэхгүйн тулд одоо л бид чандмань эрднээ хайрлан хамгаалах цаг иржээ.

 5

Гялгар уутанд бие засч дараа нь гудамж руу шиддэг

 5

НҮБ-ын цэвэр ус, байгалийн нөөцийн талаархи илтгэлд  XXI зуунд амьдарч байгаа гэхэд үнэмшмээргүй баримт дурьдаж байна. Африкийн зарим орны дунд сургуулийн сурагчид биеэ засахын тулд  ангиасаа гарч явах ямар ч шаардлагагүй. Ердөө л нимгэн төмрөөр тусгаарласан хананы цаана гарахад л хангалттай. Энэ бүс нутагт буюу Африкийн Киберт 74 мянган хүн жорлон, ариун цэврийн өрөө гэж юу байдгийг мэдэхгүй. Дашрамд дурьдахад Кибер нь Найроби, Момбасаг холбодог төмөр замын голд оршдог хот.

6

Эндхийн хүмүүс хар ярианд “нисдэг жорлон” гэж нэрлэдэг гялгар уутанд бие засч дараа нь гудамж руу шидэж асуудлыг шийддэг. Зарим нэг нь шууд л гудамжны ил жорлонд хөнгөрдөг. Энэхүү “жорлон” нь  хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй, 20 фут өндөр ялгадасны овоо байдаг гээд төсөөл дөө. Ингээд дуусахгүй борооны улирал эхлэхээр нөгөөх ялгадас шууд л сургуулийн шалан дээгүүр урсдаг. Энэ түүх ядуурлын тухай хамгийн “шилдэг” бас бохир бодитой жишээ. Чухам эл асуудлыг НҮБ-ын хүн төрөлхтний хөгжлийн тухай илтгэлд дурьжээ.

6

Өнөөдөр тэрбум гаруй хүн цэвэр усгүй амьдарч, хөгжиж байгаа орны  2.6 тэрбум гаруй  хүн  цэвэр, бохир усны шугам, сүлжээ гэж юу байдгийг мэдэхгүй байна. Дээр дурдсан хоёр асуудлыг нэгнээс нь салгаж ойлгох аргагүй. Учир нь цэвэр, бохир усны хоолой, холболтгүй бол ундны ус бохирдох нь тодорхой.

7

Шинэ зууны эхээр буюу өнөөгийн цаг мөчид өдөрт  5000 хүүхэд  ундны усны гачаалаас болж үхэж байгааг НҮБ-ын илтгэлдээ дурьджээ. Усны гачаал гэдэс, ходоодны бүх төрлийн халдварт өвчин дагуулж байна.

7

Гэтэл Африк, Азийн зарим эрх баригчид цэвэр усны асуудлыг эн тэргүүнд тавьдаггүй.Тухайлбал Эфиопийн цэрэг батлан хамгаалахын төсөв цэвэр, бохир усны шугам тавихаас 10 дахин илүү байдаг бол  Пакистанд энэ тоо 47 дахин их.

6

Ус бол засаглал. Үүнийг тодорхой жишээгээр  нотолж болно. Израилийн Баруун эргийн оршин суугчид уугуул оршин суугч палестинчуудаас зургаа дахин их  хэрэглээний цэвэр усан хангамжтай.

Дэлхийн хамгийн ядуу өнцөгт амьдарч байгаа нэгэн ганц литр усны төлөө Нью-Йорк, Лондоны  дэлхийн баячуудаас илүү хөлс төлдөг. Усны зах зээлд бичигдээгүй нэгэн хууль үйлчилдэг. Хэдийчинээ ядуу байна төдийчинээ их төлдөг.

 6

Нэг хүний хэрэглээг 20 литрээр тогтоожээ

 6

Энэтхэгийн хүн ам өсч байгаа ч ард түмнийх нь эрүүл мэнд эсрэгээр тун муу  байна. Дели, Бомбей хотод хэвийн ажиллагаатай цэвэр, бохир усны хоолой байдаггүйгээс 700 сая хүн усны гачаалд  орж ариун Гангаас эхлээд бараг бүх гол мөрөн нь  бохирдоод байна.

6

НҮБ-ын илтгэлд Таиланд, Шри-Ланка, Вьетнамын засгийн газрын авч хэрэглэсэн  амжилттай туршлагыг  дурджээ. Дээрх улсууд  нэг хүнд өдөрт хэрэглэх усны хэмжээг 20 литрээр тогтоосон бөгөөд энэ нь британичуудын жорлондоо урсгадаг усны тал хувиас бага байгаа юм.

6

Британийн иргэн дунджаар өдөрт 50 литр ус жорлондоо урсгадаг. Энэ нь африкчуудын хоол, хүнс, ариун цэврийн хэрэглээнээс 10 дахин их тоо юм. Манай гарагийн зургаан хүн тутмын нэг нь цэвэр усаар гачигддаг. Гурван хүн тутмын нэг нь  урсгал ус  хэрэглэдэг.

6

Дундаж европ хүн өдөрт 200 литр, харин Африкт 20-иор бага, Америкт 400 литр ус хэрэглэдэг.

Манай гаригийн хүн амыг цэвэр усаар хангахын тулд 10 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа нь дэлхийн хэмжээний цэрэг, дайны ердөө л таван өдрийн зардалтай тэнцэнэ.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Us bol altnaas ynetei zyil yum Manaihan hezee oilgoh yum bol?
2013-10-10
chandmani erdene:
Usaa hemnie humuus mini
2013-10-10
setgel:
ХОТООС ДООШОО ОЧИОД ТУУЛ ГОЛОО ХАРЦГАА. БИДНИЙ ЯЛГАДАС БОХИР ТЭР ЧИГТЭЭ УРСАЖ БНА. ТУУЛ ГОЛ МААНЬ АВАХ ЮМ АЛГА БОЛЖЭЭ
2013-10-09
зочин:
Британийн иргэн дунджаар өдөрт 50 литр ус жорлондоо урсгадаг. Энэ нь африкчуудын хоол, хүнс, ариун цэврийн хэрэглээнээс 10 дахин их тоо юм. Манай гарагийн зургаан хүн тутмын нэг нь цэвэр усаар гачигддаг. Гурван хүн тутмын нэг нь урсгал ус хэрэглэдэг. 6 Дундаж европ хүн өдөрт 200 литр, харин Африкт 20-иор бага, Америкт 400 литр ус хэрэглэдэг. Манай гаригийн хүн амыг цэвэр усаар хангахын тулд 10 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа нь дэлхийн хэмжээний цэрэг, дайны ердөө л таван өдрийн зардалтай тэнцэнэ.
2013-10-09