
Төв аймгийн Батсүмбэр суманд арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө "Гурван цагаан далай" компанийн ШТС-ыг дээрэмдэж, 30 настай Д гэгч ажилтныг хөнөөн, талийгаач эмэгтэйн нөхөр Л гуянд хутгалж зугтсан ноцтой хэрэг гарсан билээ.
Одоогоор уг хэрэгт дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулаад байгаа аж. Хохирогч Л-ийн мэдүүлгээр бол баг зүүсэн гурван этгээд ШТС-руу дайран орж ирээд эхнэрийг нь хөнөөн нэг сая төгрөгийг дээрэмдэн авч зугтсан гэсэн байна.
Уг хэргийг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар УМБГ, ЭЦГ-ын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ