
1999 оны 3 сарын 6-нд Ульянов мужийн Камышлин районд Самар-Уфа чиглэлийн авто зам дээр шатсан 69 машиныг цагдаа нар олжээ. Шатсан машин дотор Монгол Улсын иргэний цогцос байжээ. Цагдаагийнхан эрэн сурвалжилсан боловч үр дүнд хүрч чадаагүй байна. Үүнээс нэг жилийн дараа тус мужийн оршин суугч Юрий Кудрявцев хулгайн хэргээр Самара мужийн шоронд оржээ. Тэрээр саяхан 1999 онд Монгол Улсын иргэнийг буудан хороогоод цогцосын нь УАЗ-69 машинд хийж шатаасан гэдгээ хүлээжээ. Энэ жил 61 настай Юрий Кудрявцев энэ хэргийг үйлдсэнээ хүлээсний дараа Самар хотын шүүх түүнд 7,5 жилийн ял нэмж оноожээ. Ийнхүү тэрээр нийтдээ 18,5 жилийг шоронд өнгөрүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ