Африк “Хятад хар тив” болоход гайхах зүйлгүй

.
Ялангуяа Энэтхэгийн Африк дахь нөлөөлөл ихсэх тусам хоёр орны харилцаа хүндхэн байдалд орно. Энэтхэг, Хятадын харилцаа эртнээс адармаатай явж ирсэн. 1962 онд хоёр орон дайны байдалд орж энэтхэгүүд гутамшигтайгаар ялагдсан билээ. Дэлхийн тэрбум гаруй хүнтэй хоёр том улс аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд байгалийн баялаг дутмаг. Мөн Хималайн нурууны маргаантай газар нутгаас болж мөнхөд маргалдсаар ирсэн. Харин одоо хар тивийн төлөө мөн л өрсөлдөж эхэллээ.
.
Дээрх байдлыг Кенийн нийслэл Найробид төвөггүй харж болно. Энэтхэгийн компаниуд аливаад эрсдэлээс зайлсхийж нямбай дараалалтай ажлаа гүйцэтгэдэг бол хятадууд ямар ч хамаагүй ажлыг гололгүй авч хурдан шуурхай хийдэг.
.
Хятадын “China Wu Yi” компани Мозамбикт 21 давхар барилга барьж байна. Дээрээ нисдэг тэрэг буух талбайтай уг барилга нь их сургуулийн шинэ кампус аж. Тус компани Бээжингийн эрх баригчдын тусламжтайгаар дээрх барилгын ажлын дараа Кенид 18 объект барихаар захиалга авсан аж. Мөн саяхан 50 км хурдны зам Такиг барьж хүлээлгэж өгсөн нь Кенийн бахархал болоод байгаа гэнэ.
.
Харин энэтхэгчүүд 200 жилийн өмнө Африкийг “нээсэн” байтал яахаараа ердөө сүүлийн 10-156 жилд хятадуудын олсон амжилтаас хол хоцорсон талаар ярьж байна. Тэд Хятадын засгийн газар бизнесмэнүүдээ бодлоготойгоор дэмждэг. Харин бид бор зүрхээрээ ажиллаж байна гэж гомдоллож сууна.
.
Энэтхэг харилцаа холбооны салбарт ихэнхдээ хөрөнгө оруулалт хийдэг. Мозамбик улс байгалийн хий, нүүрсний асар их нөөцөөрөө дэлхийн хөгжиж байгаа орнуудын анхаарлыг зүй ёсоор татдаг. Тус улсын эдийн засагч Жоаким Тобиас Даи “Африкт манай орны байгалийн баялгаас болж Хятад, Энэтхэг хоёр асар их өрсөлдөж байна” хэмээн ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ. “Хятадууд зам, барилгын харин энэтхэгүүд харилцаа холбоо, автомашины салбарт түлхүү ажиллаж байгаа ч байгалийн хий, нүүрсийг аль аль нь сонирхож байна” гэж тэр ярьж байна. Африкууд энэтхэгчүүдийн бизнесийг дэмжихийг хүсч байгаа ч Энэтхэгийн төр нь иргэдээ дэмжихгүй байгаа тул хятадуудад байр сууриа тавих магадлал их байгаа аж.
.
Хятадууд ажилчдаа аваад ирдэг тул орон нутгийн иргэд ажилгүйдэх нь их боллоо. Саяхнаас Танзани, Кениэс хятадын хууль бус иргэдийг албадан гаргах нь олширч байгаа хэмээн Африкийн хэвлэлүүдэд мэдээ гарч эхэлжээ. Өөр бас нэг албан бус зүйл бий. Хятад “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого явуулсны уршгаар бүсгүйчүүдийн дутагдалд ороод байгаа нь нууц биш. Африкт илгээж байгаа ажилчдынхаа “энэ асуудлыг” ч шийдэж байна. Хар хүүхнүүд шар хүүхэд төрүүлж тэвэрч явахад хэдийнэ хэн ч гайхахаа больсон гэнэ. Хар тив удахгүй “Хятад хар тив” болсон байхад гайхах зүйлгүй болох нь.
:
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ