
Нийслэл хотод гал түймрийн тав, галын зөрчлийн 2 , Орон нутагт гал түймрийн 3, галын зөрчлийн 3 дуудлагатай хоножээ. Үүнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд иргэн А-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд хана шатаж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаад иргэн Г-гийн УБФ 40-91 улсын дугаартай “Грейс” загварын бага оврын нийтийн тээврийн автомашин бүрэн шатсан, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын зүүн талд “Эрдэнэ арвин” ХХК-ийн мод хатаалгын өрөөнд 2м
3 банз шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийнхан унтраасан байна.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Дулаан трейд” ХХК-ийн манаачийн 2х3 метрийн хэмжээтэй байр, Дэнжийн 1000-ын байруудын урд иргэн А-гийн 6х3 метрийн хэмжээтэй дугуй засварын хөдөлгөөнт чингэлэг шатаж байсныг унтираажээ.
Харин орон нутагт буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт хороонд иргэн Ч-ын ДАА 06-96 улсын дугаартай “Hoba” маркийн автомашин, иргэн О-ын ДАА 49-70 улсын дугаартай “Ниссан дизель” маркийн автомашин , Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар багийн 6 дугаар хэсэг зам дээр УБН 25-43 улсын дугаартай “Excel“ загварын машины копутны хэсэг шатаж байсныг унтраажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ