
Аврах, гал унтраах 26 дугаар ангийн салааны захирагч, тэргүүн дэслэгч Л.Тамир өнгөрсөн баасан гаригийн 16.19 цагт “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн II хороо, Орбитын 31 дүгээр гудамж 537 тоотод автобус шатаж байна” гэсэн дуудлага хүлээн аваад тасагтайгаа очиход “Хараацайн жигүүр” ХХК-ийн УНБ 28-54 дугаартай “Паз” автобус шатаж байж. Тэд уг галыг унтрааж байтал автобусны зүүн талд байрлалтай шатахууны саван доторх бензинд гал авалцан, дэлбэрчээ.
Тухайн үед тэнд байж таарсан, салааны захирагч Л.Тамир, түүний туслах, тэргүүн түрүүч Г.Эрдэнэсүх, гал сөнөөгч, дээд түрүүч Б.От гонбаатар, гал сөнөөгч, ша дар түрүүч Б.Содномцэрэн нарын нүүр, гар, нуруу, толгой, хүзүү түлэгдсэн байна.
Л.Тамир, Г.Эрдэнэсүх хоёр гуравдугаар зэргийн, Б.Отгонбаатар, Б.Содномцэрэн нар хоёрдугаар зэргийн түлэгдэлтэй гэсэн оноштойгоор Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бүгдийнх нь бие тааруу байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ