Цэцийн дунд суудлын хуралдаан болно

img

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн  зарим заалт  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчсөн талаар мэдээлэл ирүүлсэн билээ. Үүний дагуу  маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gruppiin 50000-70000 myanga avdag xvmvvsee xarj vzeech darga said gishvvdee
2011-11-29