К.Илюмжинов: Монголын газрын хэвлийд Менделеевийн хүснэгт байгаа гэж болно

img

Дэлхийн оюунлиг хоёр байгууллагын /ФИДЕ, IMSA/ ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг улстөрийн олон талт гэрээ хэлэлцээнд зуучлагч, бусадтай хэл амаа ололцохдоо гарамгай нэгэн гэх нь олонтаа. Түүнийг Халимагийн ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа бизнесийнх нь  үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гадаадын хэвлэлд цөөнгүй гарах болсон юм.

_

Ажил хэргийн асуултад ч, зуучлагчийн байр суууринаас хандах нь түүний өндөр чадварын нэг гэлтэй. Тэрбээр дэлхийн  нөлөө бүхий хүмүүстэй танил талаа ашиглан томоохон хөрөнгө оруулагчдыг хөгжиж байгаа орнуудад  зуучлах хоёр талын ашиг сонирхолд нийцсэн  яриа хэлэлцээ хийхэд ихээхэн эрч хүчээ зарцуулдаг  билээ.

.

Монголчуудын орчин үеийн  хамгийн гялалзсан төлөөлөгчийн нэг Кирсан Илюмжиновтай  Монгол болон Оросын Азийн бүс нутагт болж байгаа үйл явдлын тухай “ARD”-ын сэтгүүлч өнгөрсөн сард ярилцжээ.

_

“Би Монгол ахан дүүсийн төлөө баяртай байна”

.

-Кирсан Николаевич  Оросын хэвлэлүүд хөрш орнуудынхаа үйл хэргийн талаар бага сонирхдог. Таны хувьд Монголд олонтаа зочилдог хүний хувьд манай өмнөд хөрш хэрхэн хөгжиж байгаа талаар ярина уу?

-Монголын эдийн засаг одоохондоо зарим нэг бэрхшээлтэй тулгарч байгаа ч дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа орны нэг. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гайхалтай хурдан өсч байна. Өнгөрсөн жил  ДНБ 18 хувь өсөлттэй байсан. Жил бүрийн хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-нийх нь  39 хувьтай тэнцэж байна.

Хэдэн жилийн өмнө тус улсад зэс,алт, нүүрсний томоохон орд нээсэн. Мөн уран болон газрын ховор металлын их нөөц ч байгаа. Монголын газрын хэвлийд Менделеевийн  хүснэгт байгаа гэж болно. Тиймээс ч өнөөдөр Монгол нь гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхол татсан орны нэг болоод байгаа.

_

-Оросын газрын хэвлийд ч гэсэн түүхий эдийн асар их нөөц бий. Гэхдээ оросуудын амьдралын түвшин ямар байгаа билээ. Монголчууд өөрсдийн эд баялгаа ухаалаг ашиглаж чадах болов уу?

-Монголчууд хөрөнгө оруулагчдыг сонгохдоо нягт нямбай ханддаг. Дэлхийн тэргүүлэх гүрний орнуудын аль нэгний   хамааралд орохгүйн тулд  олон хөрөнгө оруулагчид эрх өгч байгаа. Тухайлбал, “Шинэ төмөр зам”-ыг авч үзье. Таван мянган км зам тавих төслийг 2010 онд засгийн газар нь батлаж нэг, хоёрдугаар шат нь 2016 онд дуусгахаар төлөвлөсөн. Зөвхөн жилийн өмнө “Монголын төмөр зам” төрийн компани  1,9 мянган км зам барих зөвшөөрөл авсан.

Монголын засгийн газар 400 сая ам.долларын өртгөөр баригдах төслийн хяналтын багцийг  мэдэлдээ үлдээсэн. Үлдсэн 49 хувьд нь гадаадын хөрөнгө оруулалтын компанийг урих тендер зарласан. Энэ хугацаанд Монголын Засгийн газар Хятад, Америк, Өмнөд Солонгос, Японы компаниудын төслийг судалсан. Мөн Оросын төмөр зам төрийн компанид ч хувь санал болгосон.

.

Үр дүнд нь та бүхний мэдэх,  миний байгуулсан “Евразия финанс” сан төсөл  1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, хувьцааны 26 хувийг авах эрхтэй болсон. Үүний зэрэгцээ хятадууд (20%)-д ялсан. Дашрамд дурдахад, Samsung C&T-тэй Тавантолгойгоос Хятадын хил хүртэлх  217 км төмөр зам барих тэрбум ам.долларын гэрээ байгуулсан.

Төсөл сонирхолтой. Хэрэгжүүлэхийн тулд Монголын тал залуухан баг байгуулсан байсан. Эдгээр залуус  амбицтай, барууны нэр хүндтэй сургууль дүүргэсэн томоохон банк, дэлхийн бусад санхүүгийн том байгууллагад ажиллаж амжсан. Тэд хөрөнгө оруулагчидтай өөрсдийнх нь хэлээр ярилцаж өөрийнхөө улс орны эрх ашгийг хамгаалж чадна. Би ах дүү монголчууддаа баярлаж байна. Маш богино хугацаанд бизнесийн асар том замналын хөгжлийг  ойлгож ажиллаж байгаад.

.

-Таны оролцоотой “Шинэ төмөр зам” төсөл хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээхэн татсан. Энэ төсөл хөрөнгө оруулагчдад юугаараа сонин юм бол?

-Монголын ашигт малтмалын ордыг  эргэлтэд оруулахад, ер нь эдийн засгийг хөгжүүлэхэд зогсонги байдалд оруулж байгаа гол саад нь тээврийн дэд бүтэц байхгүйд оршиж байгаа юм. Тухайлбал, Улаан толгойн зэсийн ордоос 270 км ганц замтай. Энэ нь зөвхөн Хятадын тал руу. Хятадын хөрөнгө оруулагчид энэхүү замыг барьсан бөгөөд одоо дэлхийн коксжсон нүүрсний 15-20 хувийг зөвхөн энэ замаар тээвэрлэж байна.

_

Өнөөдөр Монголын эрх баригчдын өмнөх зорилт бол Улаанбаатарыг бүх аймгийн төвтэй холбох. Энэ асуудал манайд ч миний эх оронд ч байсан. 1993 онд Халимагийн ард түмэн намайг ерөнхийлөгчөөр сонгоход манай улс хамгийн богино асфальтан замтай байв. Олон дүүрэг нийслэлтэй холбогдоогүй байсан. Тиймээс 1990-ээд онд замын томоохон хэмжээний ажил хийсэн.  Өнөөдөр Халимаг ОХУ-ын сайн засмал замтай таван улсын нэгд багтаж байна.

_

Монголын гол ашигт малтмалын орд, суурин хөгжилгүй өмнө зүгийн нутагт нь байгаа. Шинэ төмөр зам Монголын хагасыг тээврийн сүлжээнд нэгтгэх юм. Үүнээс гадна төмөр зам тавьснаар импорт, экспортыг нэмэгдүүлэх, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос болон бусад Азийн орнуудтай худалдааны харилцаагаа өргөжүүлэх юм. Хятадуудын барьсан төмөр замаар бүх хүдрээ зөөвөрлөхөө больж,  Хятадаас эдийн засгийн “нөлөөгүй”  болно.

_

Тиймээс энэ төслийг эдийн засгийн төдийгүй геополитикийн гэж нэрлэх байна. Төслийг 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлж, ашиг нь 13 хувиас дээш байна.Энэ бол хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцэж байгаа юм.

Дашрамд, Монголын тал саяхан надад зэсийн орд олборлох, Төмөрлөгийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллах санал тавьсан. Бид энэ асуудлыг судалж Европ, Азийн зөвлөхүүдтэй урьдчилсан яриа хэлэлцээ хийж байна.

 _

“Хаанаас гаралтайгаа үргэлж санадаг”

.

-Гэхдээ үйлдвэр байгуулахад, зөвхөн төмөр зам барьсан тохиолдолд биз дээ?

-Энэ асуудлыг ярих ч шаардлагагүй. Монголын эрх баригчид шийдвэр гаргасан бол, хөрөнгө оруулагчдыг татах төслөө хэрэгжүүлж байгаа, зам баригдах нь тодорхой.

Өөр нэг асуудал бол  Оросын талын оролцоо. Би түрүүн хэлсэн. Монгол Оросын Төмөр замд хувь оруулах санал тавьсан гэж. 38 хувийн оронд 36-г санал болгосон. Оросын төмөр зам татгалзсан. Орос өмнөд хөршдөө ер нь Азид ихээхэн анхаарал хандуулах ёстой. Өмнө талынхан хэр хурдан хөгжинө.  Ази Европын худалдааны аль ашигтай замын талаар яригдана. Үүнтэй холбоотойгоор, “Север-Юг” төслийн талаар хэлэхгүй байх аргагүй нэг зүйл байна. Усан онгоцоор Каспийн боомтоор Казахстан, Халимаг, Туркмены бараа гарч Ираны төмөр замаар Персийн булан хүрнэ.Энэ төсөл эрт, орой хэзээ нэг цагт хэрэгжинэ. Эдийн засаг нь хөгжиж байгаа Каспийн тэнгис, Ази Номхон далайн орнуудад Европ  руу шууд гарах шаардлага байна. Суэцийн сувгийн монополь байдал удаан үргэлжлэхгүй. Өнөөдөр Европын орнууд болон ОХУ руу тээвэрлэхэд 45 хоног шаардаж байгаа бол Каспийн тэнгисээр зөөвөрлөхөд долоо хоногийн дараа Москвад, ес хоногийн дараа Берлинд очно. Цаг хугацааг дөрөв дахин багасгаж байгаа юм. Үүнийг би нэг бус удаа ярьж байна, ярих ч болно. Энэ бол юуны өмнө Оросод хэрэгтэй. Шинэ торгоны зам Оросын нутгаар дайрч өнгөрөх нь эдийн засгийн ашигтай.

_

Гэвч Оросын засгийн газар шийдвэр гаргаагүй байгаа болохоор “Халимаг” төсөл удаан сунжрах байх. Хэдийгээр Владимир Владимирович Путин, Дмитрий Анатольевич Медведев нарын үүрэг даалгавар өгөгдсөн ч. Гэсэн  засгийн газар Волга-Доны суваг 1700, Евразийн суваг 720 км буюу 1000 км урт байгаа ч эхнийх нь төслийг эхэнд нь хэрэгжүүлнэ гэж зүтгэж байна.

_

-Та Оросын эрх ашиг гэж байнга ярьж байгаа ч таны “Евразия финанс” Британийн хөрөнгө оруулалттай сангийн төв байр Лондонд байрладаг.

-Энэ хөрөнгө оруулалтын санг Британийн Ashmore Group-тэй хамтран байгуулсан. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад хөрөнгө оруулах зорилготой. “Эшмар” групп бол Их Британийн томоохон хөрөнгө оруулалтын компани. Хөгжиж байгаа орнуудын зах зээл дээр 20 гаруй жил ажиллаж байгаа 48 орны мэргэжилтнүүд ажилладаг.

Лондоны хувьд дэлхийн санхүүгийн нийслэл шүү дээ. Дэлхийн санхүүгийн томоохон институтуудын төв байр Лондонд байрладаг. Гудамжинд гарлаа бүх том фанк бусад сангийн хаягийг харж болно. Мөн Дэлхийн шатрын холбооны төв байдаг. Миний хувьд цаг хэмнэдэг. Ажиллахад таатай, ашигтай.

.

-Монголоос өөр хаана хөрөнгө оруулж байна?

-Вьетнамд харилцаа холбооны бизнес нээсэн. Интернэтийн утасгүй холболтын үелзэл авсан. Камбожид мөн адил. Лаост гурван цахилгаан станцын барилгын тендерт оролцож байна. Өмнөд Солонгост санхүү, худалдааны ажил  явуул байна.Индонезийн нүүрс олборлолт, Малайзын харилцаа холбооны бизнест ажиллаж байна.

.

-Та янз бүрийн оронд асар том хөрөнгө оруулалт хийж байна. Лавтайяа олон хүн асуух байх. Энэ мөнгөө төрөлх Халимагтаа оруулж болохгүй юу гэж?

-Би үндсэндээ зуучлагчийн ажил хийдэг. Янз бүрийн төсөлд том хөрөнгө оруулагчдыг татан оруулдаг, гүйцэтгэгчээр ажилладаг. Миний тэмдэглэлийн дэвтрийн хүмүүсийн тал нь Forbes-ийн тэрбумтнууд байдаг. Бас ФИДЕ, IMSA-ийн албан тушаалаа ашигладаг ч гэж хэлж болно.

.

Хөрөнгө оруулагчид Халимагт ирэхийн тулд тэдэнд ашигтай, сонирхлыг нь татсан төсөл байх хэрэгтэй. Би төрөлх эх орондоо туслахыг хичээдэг. Өнгөрсөн жил тухайлбал, олон жил нөхөрлөсөн анд Давид Якобашвили миний хүсэлтээр 2,5 сая рублийн татвар төлсөн. Энэ бол Халимагийн төсвийн тал нь. Би ч мөн адил оюуны өмчийг хамгаалах үйл ажлынхаа татварт 550 мянган евро төлсөн. Бид одоогоор Элистэд Интелситиг барих  100 сая ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж байгаа. Би хаанаас гаралтайгаа үргэлж санадаг. Тиймээс Халимаг бүх бололцоогоороо сурталчилдаг.

.

“Хамгийн гол нь хэлэлцэх"

 ₮

-Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таны зочдын нэг байсан?

-Тийм. Бид ФИДЕ-гийн албан ёсны шугамаар болон хувийн шугамаар уулздаг. Элбэгдоржтой  уулзаж шатар тоглосон. 2001 онд тэр Халимагт ирэхэд нь би гэртээ эцэг, эхийндээ урьсан. Тэр Львовын цэргийн дээд сургуулийн оюутан байхаасаа шатар сайн тоглодог байсан.

Дашрамд хэлэхэд, ирэх жил Улаанбаатарт эмэгтэйчүүдийн шатрын гран-при, дунд сургуулийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монгол 2018 онд Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад нэрээ дэвшүүлнэ.

.

Элбэгдорж Монголын шатарчдыг дэмжихийг хүссэн. Би шатрын байгууллагын ерөнхийлөгчийн хувьд рейтинг нь хүрээгүй гурван хүнийг олон улсын тэмцээнд оруулах квотынхоо дагуу зарим нэг эрх эдэлдэг. Арменд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  мөн Женевт Монголоос тамирчид оруулсан.

:

-Таныг шашны асуудалд цаг зарцуулдгийг мэднэ?

-Дээрхийн гэгээнтний надад үзүүлдэг итгэл найдварыг би их хүндэтгэдэг. Харамсалтай нь Хятадын улстөрийн бодлого Оросын буддын шашинтнуудын хүсэл зоригоос дээгүүр тавигддаг юм. Би дээрхийн гэгээнтэнтэй 1990 онд  танилцсан. 1991 оны зун Халимагт зочлоход нь зохион байгуулж тусалсан. 1996,2011 онд манай улсад ирсэн. Түүнийг дахин манай улсад ирнэ гэж найдаж байна.

.

-Таны гэр бүл, таны хүүгийн талаар асуухгүй бол уншигчид ойлгохгүй байх?

-Энэ бол хаалттай сэдэв. Би бол олны танил. Харин миний гэр бүл тайван амьдрах эрхтэй.

:

-Та олон оронд очдог. Ямар хоол илүүд үздэг вэ?

-Тушенктой гоймон, сонгинотой хайрсан өндөг. Оюутан байхаас дассан. Одоо би долоо хоногт бараг гурван оронд очдог. Тиймээс аль болох байгалийн гаралтай хоол илүүд үздэг. Ер нь бол онцгойлох юм байдаггүй. Мэдээж олон айлчлалын үеэр ямар машин, ямар хоол идэх санал асуудаг. Бид санал болгосныг нь л дэмждэг.

:

-Таны ажлын өдөр хэдэн цаг үргэлжилдэг вэ?

-Хэлэхэд хэцүү юм. Би 3-4 цаг л унтдаг. Энэ бол япон хэл сурч байх үеэс дадал болсон зүйл. 80 мянган ханз үсэг цээжлэхийн тулд, тэр үед би хоногт шөнийн 2-3 цагт унтаж өглөө 7 цагт босдог байв. Амралтын өдөр ч адил. Ажилд их тустай. Цагийн бүсийн өөрчлөлтийн үед ч мөн адил. Хоёр жилийн өмнө Кенид +45 градус байхад бид яаралтай Нарьян-Мар ниссэн. Тэнд -30-40 градус байсан. Хоногийн дотор  80 градусын зөрөөнд орж байв.

.

-Спортоор хичээллэдэг үү?

-Тэгэлгүй яахав. Шатраар

:

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Заль:
Нутгаа сайхан болгоогуй байж наашаа шунаад яахав дээ
2013-10-30
ХУЖА БИШ:
ХАМГЫН ГОЛ НЬ ХУЖА БИШ!!! УУЛ НЬ ТЭРТЭЭ 1600-ААД ОНД ЭДНИЙ ХААД НЬ ДАЙНЫ ТАЛБАЙГААС ЦЭРГЭЭ ТАТАЖ ЗУГТААГУЙ БОЛ ОДОО Б Н Х А У ГЭДЭГ СОНИН ЮМЫГ ХЭН Ч МЭДЭХГУЙ!!!! Х У Ж А Н УУД БОЛ ОДООГЫН ФИЛИПИН МАЛАЙЗ ТАЙ АДИЛХАН САРМАГЧИНГУУД БАЙХ ЕСТОЙ БАЙСЫМ!!!!
2013-10-30
Ирак:
Орсын гар хол шуу наад хун чинь
2013-10-29
mongol:
mongol gazar nutagt mini buu shuna
2013-10-29
wwwww:
halimagiin tusuv 5han saya rubli bdag yum u. mongoloor bol 250saya tugrug
2013-10-29
momgol hun:
hytadaas l deer
2013-10-29
Hunnu,Mongol hoyort sanuulah ni.:
Bitgii ingej undeslelgui horon sanaalj bai. Ar tald ni hen, yamar sonirhol baigaag hardaggui sohor uls turchid manaid baij medeh ch tsuuhun gedegt bi itgej baina. Mongolchuudyn dund gadny nuluu, surtald amarhan avtaj, hariin yumand sohroor buhulzun, dagan duuriah sarmagchny uvchintei humuus elbeg ch gesen niit ard tumnii ni tsulh bodol, saruul uhaan havigui ih huchtei. Ilumjinovt bayar hurgeh ni zui. Buruu sanaa aguulj yavaa bol tertei tergui uils ni hazaihyg ter sain medej bui.
2013-10-29
Hunnu:
Halimagiig orosuudyn daalgavraar dampuuruulj duusaad, odoo Mongolyg onilj...ene hund neg ih itgeed bh yumgui...ar tald orosuud bgaa gedegiig bnga sanaj yavah heregtei!!!
2013-10-29
Mongol:
Za ene terbumtan odoo minii gazar nutgiin bayalgand bas shunaad ehlev uu dee?? Chi arai l demii baiha hu. Naanaa heden orosuudtaigaa hel amaa olood yavj baival taarna. Za yu Ilumjav aa!
2013-10-29