Д.Цогтбаатар Москвагийн онгоцноос хоцорсон нь үнэн байж

img

Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэх асуудлыг хоёр хоногийн дараа “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд хэлэлцэнэ. Харин албан ёсны шүүх хурал нь ирэх хоёрдугаар сарын 3 –ны өдөр гэж товлогдсон байгаа.

12-ны өдөр батлан даалтад гаргах асуудлыг хэлэлцэх хуралд эхнэр нь, мөн Монголын талын албан ёсны төлөөлөгчид оролцох уу гэдгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас тодруулахад “гэр бүлийнх нь хүн оролцох үгүйг мэдэхгүй. Харин Ажлын хэсгээс төлөөлөл байлцах байх. Гэхдээ төвөөс үү. Эсвэл Лондонд байгаа Ажлын хэсгийн төлөөлөл оролцох уу гэдгийг тухайн үед нь ярилцаад шийднэ байх” гэж байсан.

Тэгвэл Б.Хурцын хуралд удаа дараа оролцсон ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Улаанбаатарт эргэн ирсэн байна. Тэрбээр 12-ны өдрийн хуралд оролцохгүй нь бололтой байна. Мөн түүнийг Б.Хурцын хурлаас хоцрохоо шахсан гэх мэдээлэл байсан. Харин ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэр мэдээллийг үгүйсгэж байв. Үнэн хэрэгтээ, тэрбээр нэгдүгээр сарын 5-ны өдрийн хурлаас хоцрохоо шахсан нь үнэн аж.

Учир нь, нэгдүгээр сарын 3-ны өдрийн Москвагийн онгоцоор явах ёстой байсан ч хоцорсон юм байна. Гэхдээ 5-ны өдрийн хуралд амжиж очжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ