
Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олджээ. Бидний хэлж заншснаар “Дэнжийн мянга” гэдэг газрын нэгэн нийтийн байрны гадаа энэхүү хэрэг гарсан байна. Энэ байранд хоёр айл амьдардаг байна. Хэрэг гарсан өглөө 11 цагийн орчим тус байранд оршин суух Я-ийн хүүхэд бие засахаар гараад “Манай жорлонд хүүхэд байна” гэсээр орж ирсэн аж. Түүний ээж болох Я тэр дор нь хорооныхоо цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн ажилчид болон Онцгой байдлын албаны ажлын хэсэг дуудлагын дагуу очиж шалгахад 1.6 кг жинтэй нярайн цогцос хаясан байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ