940 хайрцаг антибиотик хураажээ

img

Замын-Үүдийн хилийн боомтоор Энэтхэг улсаас авчирсан их хэмжээний антибиотик нэвтрүүлэхийг завдсан этгээдийг гаалийнхан илрүүлжээ. “Их төгөл” компанийн импортолсон эдгээр эмийг Улаанбаатар дахь гүний хяналтын талбайд буулгаж дээжийг нь лабораториор  шинжлэхэд гадна байдлаараа тохирохгүй гэсэн учир хураажээ. Хэдийгээр тус компани тусгай зөвшөөрөлтэй ч импортолсон эмийнх нь нэг төрөл нь зөрчилтэй гарсан. Тиймээс 940 хайрцаг эритромецин эмийг хураажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ