Авилгатай тэмцэх сургагч багш бэлтгэж байна

img

Авилгатай тэмцэх газар төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон иргэдийн төлөөлөл бүхий 20 хүнийг оролцуулсан "Сургагч багш бэлтгэх" сургалтыг зохион байгуулжээ. Төрийн бус байгууллага, иргэдээс гарсан авлигатай тэмцэх санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь энэ аж. Сургагч багшаар бэлтгэгдэж буй хүмүүст "Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл", "Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа", "Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн бүлгүүдийн оролцоо", "Хариуцлага, ил тод байдлыг хөхүүлэн дэмжих замаар авлигатай тэмцэх нь", "Авлигатай тэмцэх, Олон улсын туршлага", "ёс зүй", "Авлигын эсрэг үр дүнтэй сургалт, сурталчилгаа зохион байгуулах оролцооны арга", "Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь", "Сургалтыг оролцогч төвтэй зохион байгуулах", "Нийгмийн хариуцлага нь шударга ёсыг тогтоох арга хэрэгсэл болох нь" зэрэг сэдвээр хичээл заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MASH SAIN BNA. TSETSERLEGEES ehleed dund surguuli tegeed ich surguuliudaar ajlaa zereg ehleh heregtei. Tegej baital ireedui bolson humuus maani avilgal uguhgui tanil harna gedeg oilgoltgui uschihvul naad muusain avilgalchid chini narand garsan tsus sorogch negen zereg uhetsgeene. TA BUHEND AMJILT HUSYE
2011-11-30