Алга болсон худалдаачны машин нь олджээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эртний үнэт эдлэл зардаг худалдаачин алга болсон талаар мэдээлсэн. Түүнийг цагдаагийнхан өнөөдрийг хүртэл олоогүй байна. Харин түүний унаж явсан “Тоёото” маркийн авто машиныг хоёр хоногийн дараа Гурвалжингийн гүүр орчмоос олжээ. Мөн түүнтэй утсаар ярьсан гурван залууг олж саатуулсан гэнэ. Б.Наранбаатар нь гэрээсээ гарахдаа “Нэг хүн эртний хийцтэй мөнгөн эмээл зарна гэсэн. Би очоод үзээд ирье” гэж хэлээд гарчээ. Тэрээр биедээ бэлнээр их хэмжээний мөнгө авч явсан байна. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ