Согтуугаар автомашин жолоодох зөрчил буурахгүй байна

img

Замын цагдаагийн газрын жижүүрт өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осол хэргийн шинжтэй 200 дуудлага ирсэн байна. Ослын улмаас 23 хүн гэмтсэн бол эд материалын хохиролтой осол 64 гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооодсон 120 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийллээ. Мөн дээрх хоёр өдөр согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргаж бусдын болон өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан осол тав гарчээ. Тодруулбал, өчигдөр 14.00цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг Тоосгоны эцэс орох замд Toyota Fielder 10-79 УНЛ дугаартай автомашины жолооч Д согтуугаар автомашин жолоодож, гэрлийн шон мөргөсөн юм. Жолооч Д нь 2.90 хувийн согтолттой байв. Мөн Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн 23-920 тоот хашааны урд Hyundai Accent 78-62 УБК дугаартай автомашины жолооч Г айлын байшин мөргөсөн. Жолооч нь мөн л согтуу байсан бөгөөд 2.14 хувийн согтолттой байв. Энэ мэтчилэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, согтуу жолооч осол гаргах зөрчил буурахгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amaraa:
Huuli erh zvin asuudliig sain shiidwerleh
2012-03-17
erhii ny hasaad l baigaa bizdee. erhee hasuulsan ch mashinaa joloodood l baigaa bizdee. ingej temtsej baina gej hudlaa yariad yahav dee
2011-12-21
arhi mashin 2 bgaa tsagt sogtuu jolooch alga bolno gej bhgui kkkk 100 tadaad uragsshaa jolooch naraa
2011-12-01
shorond horidog boloh n zovdoo.
2011-12-01
Erxee xasuulchaad bayachuud mashin bariad yavaad bgaag oilgoxgui yum daa.
2011-12-01
Busad olon orond sogtuugaar joloo barisan huniig davtan heregteng 3 jil ochiggui shorond horidog anhnii tohioldold 1 jil unemlehiig n huraaj davtan kurst surgadag bas albadan hodolmor 1 sar hiilgedeg. Ingehgui bol nuhtsul baidal ulam hetsuudne shuu dee. Iim changa shiitgel onogduulj baih heregtei.
2011-12-01
Согтуугаар автомашин жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухайлбал их хэмжээний мөнгөн төлбөр төлдөг, даатгалын хураамж нь асар өндөр байхаар давхарлдуулан шийтгэвэл зохилтой
2011-12-01