
Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс цаазын ял оноосон билээ. Харин түүний 2009 онд үйлдсэн хэрэгт хамтран оролцсон гэх Ш.Гантулгад шүүхээс 16 жилийн ял оноосон.
Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, ялласан юм. Мөн шүүх хурлын үеэр Б.Эрдэнэбилэг “Өс хонзонгийн улмаас хөнөөсөн” гэдгээ мэдүүлсэн.
Харин танхайн хэргээр зүйчлэгдэж байсан Ш.Гантулга 16 жилийн ял авсан нь Б.Эрдэнэбилэгийн хоморгод олон жилийн ял авлаа хэмээн гэрийнхэн нь эсэргүүцэж байгаа. Тодруулбал,Б.Эрдэнэбилэг нь 2009 онд гурван найзын хамт архи уужээ.
Улмаар хоорондоо маргалдаж, зодолдсон учир Б.Эрдэнэбилэг найз залуусаа хүлж орхисон байна. Хүлэхэд нь Ш.Гантулга нэгнийх нь хөл дээр даралцаж өгсөн байна. Гэтэл тэдний нэг нь болох М боомилогдож нас барсан аж. Иймээс Ш.Гантулгын ялыг хүндэдсэн хэмээн өмгөөлөгчид нь үзэн, давж заалдах болсоноо мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ